Япон хэл бие дааж (онлайн сургалт хөтөлбөр)

Юуны түрүүнд дараах асуудалтай тулгарч байгаа хүмүүс энэхүү салонд оролцохыг санал болгож байна.
- Японд гэрээт ажлаар ирэн ажиллаж байгаа ч Япон хэл сурах арга барилаа мэдэхгүй байна.
- Япон хэлний сургуульд явдаггүй ч хэлний чадвараа дээшлүүлж ажил хиймээр байна.
- Япон найзтай болсон юм гэтэл хангалттай японоор ярьж харилцаж чадахгүй юм.
- Гэр бүлийн хүнийхээ урилгаар Японд ирсэн. Цаашид эндээ ажиллаж амьдрах хүсэлтэй. Уншиж ярьдаг болмоор байна.
- Бие дааж үсгээ нүдлээд ойр зуурын зөв буруу ярьдаг болсон ч дараагийн түвшинд ахихын тулд зааж чиглүүлэх хүнгүй яахаа сайн мэдэхгүй байна.
- Японд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн захиа мэдээнүүдийг ойлгохгүй юм жаахан уншдаг ярьдаг болмоор байна.
- Японд цагийн ажил хийдэг. Дарга хариуцсан хүндээ өөрийгөө илүү сайн ойлгуулж ярьдаг болмоор байна.
- Уг нь уншиж бичихдээ сайн ч яг амьдрал дээр ярьж хэрэглэх болохоор чадахгүй юм.
Онлайн сургалтын талаар энд дарж мэдээлэлтэй танилцаарай.