Шинэ оны зорилго (япон монгол хэлээр), 新年目標一字, 日本とモンゴル語、国際交流

Шинэ оны мэнд~

Та бүхэнтэй влогоор уулзаж байгаадаа баяртай байна.

Энэ жил Окинава бороо хур ихтэй, цэлмэг өдөр ховорхон л болоод байх шиг санагдаж байна.

Корона энд тэндгүй байгаа ч хувийн ариун цэврээ сахиад, олон нийтийн газраар болгоомжтой байвал ажил амьдралаа хэвийн үргэлжлээд байж болгоод л байна. ШоМонз бид 2 нь өнгөрсөн жилээс шинэ оноо НЭГ ҮГ (нэг ханзаар) илэрхийлж зорилгоо тавьдаг болсон.

Жишээ нь түрүү жил дараах зорилгыг тавьж байлаа.

Шо “ӨӨРЧЛӨЛТ” (гаднаасаа ч дотроосоо ч өөрчлөлт хийх зорилготой)

Монз “ЦОНХ” (өөрийн дотоод сэтгэл зүрхээ өнгийж харах гэсэн утгатай)

2020 оны өөрчлөлт

  1. Токиогоос Окинава руу нүүсэн.
  2. Шо ажиллаж байгаа салбараа шинэчилсэн.
  3. Шо Монгол хэл сурч уншиж бичдэг болсон.
  4. Япон дахь Монголчуудын вэб сонин хийх санаа төрж эхлүүлсэн.

Ингээд ганцхан үгийг бүтэн жил үг үйлдэлдээ санаж сэрээж явахад өөр байдаг юм байна гэж өнгөрсөн жил амьдрал дээр гарсан өөрчлөлтүүдээс хараад энэ жил ч гэсэн мөн адил 2021 шинэ оны зорилгоо дараах бичлэгээр ярьсан байгаа.

Биднийг үздэг дэмждэг бүх хүмүүс бидний юүтүб сувгаар чөлөөтэй зочлон үзэж сонирхоорой.

Эндээс бичлэгийг сонирхоорой~

ffelicamonz

Japan Mongolian 日本とモンゴル国際交流

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

CAPTCHA


コメントする