Окинава дахь Монзын тэмдэглэл 20200717 (Акаминэ Ки Ичиро өвөөтэй ярьсан тэмдэглэл) okinawa/沖縄

Ки Ичиро өвөө өнөө орой гэнэт даралтаа хэмжин суухыг хараад сониучирхан таны даралт хир байна? гээд асуутал:
Хааяа ингэж даралтаа хэмжин тэмдэглэдэг гээд дэвтэрээ үзүүлэн 75 хүрсэнээс хойш жил бүр бүтэн биеийн иж бүрэн шинжилгээнд ордог болсоноо ярьж оношны тэмдэглэл дэвтэрээ үзүүлэв. 4 мөчний даралтаа хэмжүүлж авдаг нь өвөөгийн маань хувьд хамгийн олзуурхууштай зүйл мэт онцгойлон үзүүлж сонирхуулав. Ингэж ярьж суунгаа өнгөрсөн жил Хоккайдод аялаад ирсэнээ, удахгүй бас явахсан гэж боддог газруудынхаа тухай ярьж халуун яриа хөөрөлдөн суухад настаны дэргэд аргагүй балчирдах залуу яваа өөрийн дүрээ тольдох шиг л санагдлаа.
(хэсэг ярьж суунгаа)
Окинава гэж нэрлэхүйц зүйл гэвэл юуг хэлэх вэ гээд өвөөгөөсөө асуусан чинь Бингата(даавуун дээрх гар зурмал) Шикки(гоёл чимэглэлийн наамал эдлэл) Якоүгай(далайн гялгар хальсан дун) Саншин(шанзтай төстэй хөгжим үндэсний хөгжим) Күрозато (бор чихэр) пайнаппүл (Ханборгоцой) Гояа (гаднаа арзгар ногоон хальстай дотроо үртэй бага зэрэг гашуун ч тэжээллэг ногоо) гээд гэртээ байгаа зүйлээсээ хэдэн зүйлийг энэ тэндээс гаргаж үзүүлэв.
Тэгснээ би ч ингээд асуувал Окинавагаа сайн мэддэгүй хүн байна шүү гээд л хөгжингүй гэгч нь инээж суунгаа дахин дахин унасан нутгынхаа гайхамшигийн төлөөх бодлын эрэлд мордовуу гэлтэй хөгжилтэй нь аргагүй өөрөөсөө Окинава гэж нэрлэхүйц зүйл гэвэл үү? гэсээр хөнгөн бодолд автаж байв.
Ганц нэг зургийг дарсанаа эндээ хуваалцая. Олон жил гар хүрээгүй юм ч байсан болохоор байгаагаар нь л дарсанаа тэр чигээр нь орууллаа.
Монзын Окинава дахь тэмдэглэлээс 20200717