東京から沖縄に移住、国際結婚、Japan Okinawa、япон монгол хос, Окинава руу нүүлээ

Уулзалгүй уджээ. Ойрын сонин сайхнаасаа хуваалцсан байгаа.

日本モンゴル国際カップルShoMonzです。(沖縄に移住することになりました。)

Бид Токиогоос Окинава руу шилжин суурьшихаар бэлдэж зэхэж байнаа. Яг нүүх болохоор үнэхээр их ажил болдог юм байна.

  1. Очсон газраа ажлын байр, амьдралын баталгаагаа бэлдэх
  2. Хүүхдийн сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо, ажил унаа тээврээ бодолцон байраа сонгох
  3. Токиогийн байраа зарах, хүлээлгэн өгөх зэрэг амьдарч байгаа газрынхаа асуудлыг тодорхой шийдэх
  4. Ачаа тээшээ бэлдэж нүүх зардалаа тооцох

Дээрх зүйлүүд нүүхэд хамгийн гол шийдэх том асуудлуудын нэг болж байна. Цаашид бас яаж эдгээр асуудлыг шийдсэн тухайгаа туршлагатай болохоороо оруулнаа.

За тэгээд хэрэггүй их юм цуглуулах шиг дэмий юм байдаггүй юм байна. (Гамна, хэмнэ гэсэн үг бас биш.) Цомхон ухаалаг хэрэглээтэй байж сурмаар юм байна. За тэгээд Окинавад шинэ амьдрал бүтээгээд сонин сайхнаасаа бас хуваалцах болноо.

Дээрх влогыг бичлэгээр үзэхийг хүсвэл эндээс үзээрэй.    Shomonz Youtube channel

ffelicamonz

Japan Mongolian 日本とモンゴル国際交流

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

CAPTCHA


コメントする