Япон хэлний онлайн сургалт, дадлага, зөвлөгөө

Япон хэл Бие дааж юүтүб сувгаар өнгөрсөн 3 жилийн турш япон хэлний анхан шатны яриа, ханз үзэг, хирагана үсэг, японоор унших сонсох дасгал,JLPT шалгалтын дасгал гээд бие даан суралцаж болох мэдлэг материалаар үнэ төлбөргүй хангаж ирсэн билээ. Цаашид ч гэсэн илүү олон зүйлийг сурч мэдэхэд тусалж дэмжин хамт байх болно.
Ингээд өнөөдрийг хүртэлх олон хүмүүсээс ирдэг байсан ганцаарчилсан сургалт дадлагын тухай санал хүсэлтийн хариу болгон шинээр онлайн зөвлөгөө, дадлага явуулахаар болж байна. Асуусан сонирхсон хүсэлт гаргасан бүх хүнд хүртээлтэй байгаасай гэж хүсэж байна.
Дээрх зүйлтэй танилцсаны дараа хэрвээ та бидэнтэй холбогдохыг хүсвэл Facebook -ээр илүү нарийн мэдээллийг авч цагийн захиалга хийн хүссэн сургалт дадлага зөвлөгөө мэдээллийг аваарай.
Амжилт хүсье!
Япон хэл Бие дааж
2020.3.1