БАЯРЛАЛАА, ЯПОН🇯🇵ありがとう! (короно вирус)

БАЯРЛАЛАА, ЯПОН🇯🇵ありがとう!
Япон улс бусдыгаа түүчээлж коронавирусын оношлуурыг асар богино хугацаанд үйлдвэрлэлээ. Үргэлжлүүлээд эдгээж анагаах эм гаргаж авахаар яг одоо ажиллаж байна. Манай хүсэлтээр Японоос эхний ээлжинд 200 оношлуур ирүүлсэн. Халдварыг оношилж чадах юм байна, тэгээд эмчилж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил төрж, хүмүүс тайвширч байна. Японы мэдлэгт тулгууласан хөгжлийн гайхамшгийг ч баталж байна. Японд сургууль төгссөн, Японд сурч байгаа олон мянган хүний өмнөөс бахархаж бас баярлаж байна. Төрийн тэтгэлгээр 1000 залуусыг Японд инженерээр суралцуулах ажил 400 гараад явж байна. Бүр ахиулж 5000 болгох ёстой юм байна гэдгийг энэ бүхэн харууллаа. Далайн цунамийн давалгаа ирж явахад ч, газар хөдөлж гамшиг болоход ч дэг журам, ёс суртахуунаа огтхон ч зөрчдөггүй япон хүмүүжлээс сурах зүйл их бийг ч харуулж байна. Зовох цагт нөхрийн чанар гэдэг. Япон 1990 оноос хойш Монголд хамгийн их зээл тусламж үзүүлж, гэр хороололд 60 гаруй сургууль барьж бэлэглэсэн улс.
БАЯРЛАЛАА, ЯПОН🇯🇵ありがとう!
https://www.facebook.com/LuGantumur/ (2020.1.29)